Т.Ёндонгийн гэр бүлийн судалгааны баг: Т.Ёндонгийн стандарт өртгийн хэлбэлзлийн шинжилгээний арга, Нийтлэл 10 Дунд сургуулийн сурагч байхдаа сумын төвийн номын сангаас “Математика в школе”, “Квант” сэтгүүлүүдийг авч хуудсыг нь шимтэн эргүүлж математикийн “Хошин бодлого” бодож байсан, Монгол хэлнээ орчуулагдсан дэлхийн сонгодог уран зохиолуудыг уншиж танилцсан, хожим нь их сургуульд сурахдаа Нобелийн шагналт эрдэмтэн Леонид Канторовичийн бүтээсэн “Шугаман программчилал”-ийн лекцүүд болон Нобелийн шагналт математикч В. Леонтьевийн “Салбар хоорондын балансын динамик загвар”-ын тухай танилцсан маань эзэмшсэн нягтлан бодох бүртгэл (НББ) -ийн мэргэжлийн дагуу этгээд сонин, шинжлэх ухаанлаг, шилдэг шинэ санааг бусдаас урьтаж бүтээхэд хөтлөх болсон билээ. Францын суу билэгт зохиолч Оноре де Бальзакийн “Гобсек” зохиолын гол баатар мөнгө хүүлэгч нэгэн эр шиг мөнгийг харамлахаас өөр менежмент мэддэггүй гэж бусад мэргэжлийн хүмүүс нягтлан бодогчийг үл ойшоох нь заримдаа тохиолддог байсан тул энэ мэргэжлийнхээ нэр хүндийг хэрхэн дээшлүүлэх вэ? гэж бодож явдаг байсан. Италийн Венец хотын иргэн Лука Пачола “Бүх арифметик, геометрийн пропорци ба харьцааны тухай цогц сургааль” номондоо “Давхар бичилтийн тухай шастир” гэсэн хэсгийг оруулж, НББ-ийн онолын үндсийг тавьснаас хойш яг 520 жил өнгөрчээ. Харин өнөө цагт дэлхийн эдийн засгийн даяарчлалаас үүдэлтэйгээр НББ-ийн олон улсын стандарт (СТОУС)-ыг нийтлэг мөрдүүлэхийг шаардах болсон нь улс орон бүрийн эдийн засаг, санхүүгийн хөгжлийн түвшин, бүтэц, үндэсний өвөрмөгц онцлог, бүртгэлийн болон татварын орчин, нөхцөл, байдалтай тэр бүр нийцэхгүй, зарим талаар зөрчилдөх болсон нь ажиглагддаг. Үүний нэг илрэл нь нягтлан бодогч нар санхүүгийн тайланг татварын зорилгоор бэлтгэхийг л илүүд үздэгээс харагдах болсон. Мөн СТОУС –ыг орчуулан хэрэглэхэд ойлгомжгүй, санхүүгийн тайлангийн шинжилгээ хийх өгөгдлийн баазыг явцууруулдаг, өөрчлөлт, шинэчлэлтийн бүтээлч сэтгэлгээг тушдаг нь ажиглагддаг. Судлаачид НББ-ийг цаашид нийгэм,эдийн засгийн хөгжлийн алхаа, эрэлтэд нийцүүлэн өөрчлөх нь чухал гэдэг боловч өөрчлөлтийг чухам юунаас эхлэх, замын ямар зургаар хэрхэн гүйцэтгэхээ мэдэхгүй байгаа нь ажиглагдсаар сүүлийн 40-50 жилийг үдлээ.Судлаачдын шинэчлэх гэсэн хүсэл эрмэлзэлд тэнүүчлэх хий үзэгдлийг шинжлэх ухааны ойлголт болгож цэгцлэх, хэрэглээнд хувиргаж материаллагжуулах ажлыг Бид нар эхлэн санаачилж хэрэгжүүлсэн билээ. Цэрэг хүн бүхэн генерал болохыг мөрөөддөг гэдэг шиг судлаач бүр Нобелийн шагналтан нар шиг хүн төрлөхтний тусын тулд шинжлэх ухааны нээлт хийхийн төлөө зүтгэдэг билээ. 2003 онд сургуулийн сургалтын албаны дарга “Зардлын бүртгэл”, “Удирдлагын бүртгэл”-ийн хичээл заах багш олдохгүй байна. Та энэ хичээлийг заавал ямар вэ? гэсэн санал дэвшүүлээд Азийн Хөгжлийн Банкны ивээн тэтгэлэгээр Милтон Ф. Асри, Лоренс Х. Хаммер, Уиллям К. Картер нарын “Зардлын нягтлан бодох бүртгэл” сурах бичгийг Сангийн яамнаас эрхлэн 2000 онд орчуулан гаргаж, түүнийг их, дээд сургуулийн зардлын бүртгэл, удирдлагын бүртгэлийн сургалтанд хэрэглэх үндсэн сурах бичиг болгосон байна, түүнийг ашиглаарай гэж зөвлөж билээ. 10 удаа дахин хэвлэгдсэн энэхүү алдартай сурах бичгийн агуулга нь санхүүгийн мэргэшсэн шинжилгээ, (НББ)-ийн өөрчлөлт, шинэчлэлтийн талаарх бие даасан судлаач Бид нарын төсөөллөөс нэлээд хоцрогдсоныг тэр дор нь ажиглаад хэрэглээний математик, математик статистик, магадлалын онолд суурилсан зардлын бүртгэл, удирдлагын бүртгэлийн цоо шинэ хөтөлбөр, лекцийн файл, багшийн олон хувилбарт блог нийтэл, сурах бичгийг бүтээх ажлаа эхлүүлсэн. Мөн өөрсдийн шинэчлэл, хөгжүүлэлтийн ойлголтоо бататгахын тулд интернетийн хайлтаар дэлхийн шилдэг их сургуулиудын зардал, удирдлагын бүртгэлийн сургалтын орчин үеийн сурах бичгүүдийн агуулгатай танилцсан чинь тэдгээр нь мөн л чамлалттай санагдсан. Ингээд зардлын бүртгэл, удирдлагын бүртгэлийн хамгийн ээдрээтэй хэсэг болох (ҮНЗ)-ын хэлбэлзлийн шинжилгээ, үйл ажиллагааны зардал (ҮАЗ)-ын шинжилгээнд хувьсах хэмжигдэхүүнийг ээлжлэн орлуулах арга болон дифференциал тооллын арга, мөн зардлын динамик шинжилгээнд шугаман алгебрийн арга ба Гауссийн арга ашиглах шинэ мэдлэгийг бүтээж 2004 онд хэвлүүлсэн “Зардлын шинжилгээ” номондоо шигтгэн оруулсан. Webometrics.info-оос жилд 2 удаа нийтэлдэг дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн жагсаалтын судалгаанд хамарагддаг 22,000 их сургуулийн аль нь ч санаачлан төсөөлөөгүй эдийн засаг, санхүү, бүртгэлийн математик загварчлалын 200 гаруй гайхалтай сонин, давтагдашгүй шинэ санаа, шинэ сэдэл, санамсаргүй нээлт (breakthrough)-ийг Бид нар бие даан бүтээж, орчин үеийн сургалтанд шууд хэрэглээ болгож эхэлсэндээ баяртай байдаг. Энэ удаад 2013 оны 12 сарын 5–нд Tyondon.blogspot.com-д “Images” буюу “Windows Photo Views” дүрслэлийн хэлбэрээр байршуулсан “Tyondon’s family researching team: Part 1. T. Yondon’s variance analyzing method of standard costing” нийтлэлтэйгээ танилцуулах болно. Энэ бол орчин цагийн математикийн сургалтыг НББ -ийн алсын хараатай өөрчлөлттэй хэрхэн энгийн бөгөөд гайхалтай, эгэл бусаар интеграцичилж, сэтгэлгээний шинэ орон зай, томъёоллыг академик өндөр түвшинд прагматик хандлагатайгаар бүтээхийн ганцхан хэсэг болой. Эдийн засгийн онолын сургалтын цагаан толгой болж хэрэглэгддэг Жинийн индекс, Артур Лафферын муруй, Лоренцын муруй, Дю Понтын загвар, Э.Альтманы Zeta индекс, шугаман программчилалын олон хувилбарт тавилтай эн дүйцэхүйц бараг 200 орчим загвар, бодолтын алхамуудыг Бид нар ахар богино хугацаанд бие дааж бүтээснээ эргээд харахад өөрсдийн хөдөлмөрөөрөө бахархах сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг. Иймээс ч Нобелийн олон арван шагналтныг төрүүлсэн дэлхийн шилдгийн шилдэг их сургуулиуд Бид нарын бүтээж, хэлэлцүүлэхээр илгээсэн шинэ санаа, шинэ мэдлэг, санамсаргүй нээлт бүхнийг минь сургуулийнхаа вэб сайтэд байршуулж дэмжиж ирсэн нь тохиолдлын зүйл хараахан биш гэж үздэг. Монгол хүн эдийн засгийн шинжлэх ухааны эсвэл математикийн шинжлэх ухааны салбарт хийсэн гайхалтай нээлтээрээ Нобелийн шагнал хүртэх цаг ойрхон болсон гэдэгт бие даасан судлаач Бид нар итгэл төгс байдаг билээ. Энэ нь Монголын ИДС-ийн дэлхийн зэрэглэлийг мэдэгдэм ахиулах хөдөлгүүр болж өгөх нь дамжиггүй. Зургаарх дэлгэрэнгүй мэдээллийг Tunteg Yondon-Google plus-аас уншаарай.
|