Accounting

2014-12-27

Материалын хольц болон гарцын хэлбэлзлийн шинжилгээний загвар, Нийтлэл 18

Материалын хольц болон гарцын хэлбэлзлийн шинжилгээний загвар, Нийтлэл 18

Улиран өнгөрч байгаа 2014 оны хувьд Монголын дээд боловсролын салбарт хөтөлбөрийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлт зэрэг ахиц гарсан гэж салбарын яам, төрийн өмчит их сургуулиудын удирдах албан тушаалтнууд дотоодын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тайлагнасаар байгаа боловч  боловсролыг гардан хэрэгжүүлэгч багш нар, боловсролын үйлчилгээний хэрэглэгчид шинэчлэлийн энэ ажилд сэтэл ханамж тааруухан байсан төдийгүй, нэлээд талцсан маргааныг өрнүүлсэн. Дэлхийн даяарчлагдсан шилдэг их сургуулиудын эрэмбэлэлтийг нийтэлдэг байгууллагуудын нийтлэлд  багтсан монголын шилдэг их сургуулиудын зэрэглэл, байршилд  дэвшил ажиглагдсангүй. Дотоодын бие даасан судлаач, боловсролын үйлчилгээний жирийн хэрэглэгчийн санал бодол төдийлөн нийтлэгдсэнгүй. Удирдах ажилтнуудаас хэвлэл мэдээлэлд өгдөг ярилцлагад нь гол төлөв өдөр тутам хийгдэж л байдаг шуурхай ажлаа шинэ жилийн гацуур мод шиг үгээр чимэглэн тоочсон, тайлбарласан байх нь тохиолдох юм. Заримдаа шинэчлэлд оролцогч талууд харилцан зөвшөлцөж буулт хийхэд төдийлөн анхааарсангүй нь ажиглагдлаа. Багш хэмээх нэр хүндтэй албыг хашиж академич, доктор, профессор хэмээх цол хэргэм хүртэх нь бүхний оргилд гарчихсан гэсэн үг хараахан биш баймаарсан. Өмнө нь багшийн хувьд сургалт явуулж, шавь нартаа дүн тавьдаг байсан бол өнөөгийн нөхцөлд дэлхийн шинжлэх ухааны бүтээлийн санд оруулсан нээлтээрээ танигдах, бүртгэгдэх, хүлээн зөвшөөрөгдөх зайлшгүй шаардлага багшид тавигдах болжээ. Ер нь аливаа шинэчлэл, өөрчлөлтөнд “Төсөл, хөтөлбөр” гэдэг мөнгө үнэртүүлсэн нэг хортой зүйл сөрөгөөр нөлөөлдөг бололтой. Шинэчлэлтэй холбоотой өөрсдийнхөө хийж чадахгүй зүйлдээ Та нарт үнэ төлбөргүй туслая гэсэн төрийн бус байгууллага, бие даасан судлаачдын дэмжлэгийг нэрэлхэлгүй авах зориг мэдрэмж шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, дээд боловсролын зарим байгууллагын удирдлагад дутагддаг тал ажиглагдах юм. Энэ нь социализмаас улбаатай гадаадаас хуулбарлах, гадаадын туршлагыг шүтэн бишрэх арга барилтайгаа өнөө хэр зууралдсаар байгаатай холбоотой байдаг бололтой. Олон жилээр дасал болсон үйл ажиллагааныхаа орчинд хараахан ажиглаагүй өнгөрүүлсөн зүйлүүдээ “Этгээд” гэмээр сэтгэлгээтэй хүмүүсээр хэлэлцүүлэх, шүүн тунгаалгах нь заримдаа хэрэгтэй л байдаг билээ. Санхүүжилт хүрэлцээгүй, материаллаг бааз хангалтгүй, хэрэгжүүлэх дэмжлэггүйгээс шинжлэх ухааны нээлт хийх боломж алга гэдэг тайлбар сонсогддог нь үндэслэл багатай байх. Ертөнцийг өөрчилсөн шинжлэх ухаан, технологийн олон тооны агуу их нээлтийг энэ талын туршилт, шинжилгээний ямар ч материаллаг бааз, өгөгдлийн сан, санхүүгийн дэмжлэггүйгээр, өнөөгөөс олон арваас хэдэн зуун жилийн өмнө ч нээлсэн л байдаг. Ийм боломж одоо ч байна. Манай орны хувьд сүүлийн жилүүдэд боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт төрөөс санхүүжүүлэх хөрөнгийн өсөлт нь тэдгээрээс гарч байгаа үр дүн, ололтоос түрүүлэх харьцаатай байсан динамик ажиглагддаг. Энэ бүхэн нь эдгээр салбарын менежментийг өөрчлөхийг шаардаж байгаа бололтой. Мэдээлэл, технологийн даяарчлалын өнөөгийн үед шинжлэх ухааны танин мэдэхүйн нэлээд салбарын хувьд багш, судлаач нар гэртээ сууж байгаад дахин давтагдашгүй, гайхалтай содон нээлтийг ямар ч нэмэлт зардал, ажлын тусгай нөхцөл шаардахгүйгээр бүтээх боломжоор хангагдсан билээ. Тухайлбал, манай улсад санхүүгийн тайлангийн олон улсын стандартыг нэвтрүүлэх төсөл хэрэгждэг гэсэн. Энэ нэр хүндтэй ажлын хүрээнд хэрэглээний математикт суурилсан санхүүгийн тайлангийн шинжилгээ, удирдлагын бүртгэл, зардлын бүртгэл, санхүүгийн инженерчлэл,  нягтлан бодох бүртгэлийн дээд боловсролын сургалтын дэлхийн жишигт нийцэх үндсэн сурах бичиг, багшийн блог нийтлэл, шилдэг лекцийн файл, шинэ мэдлэг, шинэ нээлт хийх өргөн боломтой байсныг ашиглаж чадаагүйгээр 2014 оныг үдэж байгаа бололтой. Манай орны их, дээд сургуулийн 40 орчим % нь нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр сургалт явуулдаг, тэдгээрт олон тооны доктор, профессор, гавьяат цолтнууд ажилладаг билээ. Мөн энэ чиглэлээр өндөр төлбөртэй дипломын дараах сургалт явуулдаг хэд хэдэн институт, хүрээлэн, дамжаа байдаг юм билээ. Гэтэл дээрх олон байгууллагаас дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх шинэ мэдлэг, шинжлэх ухааны нээлт гарч байгаа талаарх мэдээллийг Google.com; Yahoo.com; Twitter.com; Ask.com зэрэг алдартай нийгмийн сүлжээнээс хайгаад олсонгүй шүү! Энэ удаа 2011 оны 11 сарын 16-нд “Tyondon.blogspot.com-д байршуулсанМатериалын хольц болон гарцын хэлбэлзлийн шинжилгээний загвар хэмээх нийтлэлтэйгээ танилцуулж байна. Нягтлан бодох бүртгэлийн шинжлэх ухааны арга зүйг хэрхэн гайхалтайгаар өөрчилж, хувьсан өөрчлөгдсөөр байгаа дэлхий дахины нийгэм, эдийн засаг, санхүүгийн нөхцөлд нийцүүлэн хөгжүүлж болохыг эндээс харж болох юм.  Та Google.com–оор Tunteg Yondon with Images” гэсэн хайлт хийснээрээ Бид нарын бүтээж нийгмийн сүлжээнд нээлттэй  байршуулсан зураг дүрслэлээрх математик-эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн нээлт, шинэ мэдлэгтэй илүү өргөн хүрээнд танилцах боломжтойг зөвлөж байна. Энэхүү нийтлэл 18-тай холбоотой зургаарх мэдээллийг Tunteg Yondon-Google plus болон Tunteg Yondon(@tyondon)|Twitter-ээс дэлгэрүүлэн уншаарай.

 



. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

It's kind of researching financial analyzing & accounting modeling.

Сүүлийн бичлэгүүд

. “Эдийн засгийн математик-Economical mathematics” сэдвээрх блог нийтлэлүүд
. Санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн сургалт
. Шинэлэг сургалт
. 2015.10.01-ээс сургалт эхэлнэ
. Математикт суурилсан санхүү, бүртгэлийн сургалт
. Сургалтын шинэ сайт нээгдлээ
. Шинэ сайт нээгдлээ
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis) with text, Post 37
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis), Post 37
. Судалгаа,чадамжид суурилсан сургалт
. 2014-2015 онд Монголын дээд боловсролын шинэчлэлийн талаар бичсэн блог нийтлэлийн жагсаалт . The tentative list of blog posts of Mongolian higher education innovation for 2014-2015.
. Хаана суралцах вэ? Нийтлэл 34, Where should study? Post 34
. 1 дүгээр дамжааны оюутан, Нийтлэл 33, First year student, Post 33
. Дадлагын ажил (ДА) ба нягтлан бодогчийн тооны норматив, нийтлэл 32; Instruction course & normative numbers of accountants”, post 32
. Монголын боловсролын шинэчлэл-Mongolian education innovation

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. TS.Songuuli
Бичлэг: 63 » Нийт: 124
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax