Accounting

2014-12-08

Дээд боловсролын лекцийн шинэчлэл , цуврал №4

Дээд боловсролын лекцийн шинэчлэл[1], цуврал 4

Сайтар боловсруулсан лекцгүйгээр дээд боловсролын хичээлийн өгөгдлийн санг бүрдүүлэх, асуудал шийдвэрлэхэд баримжаалсан сургалт, судалгааг хэрэгжүүлэх боломжгүй. Өнөөгийн шинэчлэл, өөрчлөлтийн замын зургийг тодорхойлогч нь болсон MOOC, COURSERA нь дэлхийн шилдэг эрдэмтэдийн алдартай 100 лекц болон 1000 лекцэнд тулгуурлан гарч ирсэн. Нийтэд зориулсан, төлбөргүйгээр сүлжээгээр түгээх, дэлхийн шилдэгт багтаж чадах лекцийг Монгол хүн хэрхэн бие дааж бүтээх боломжтой вэ? гэдэгт бие даасан судлаачийн хувьд хэдэн санал нэмэрлэе. 1. Таны лекцийг гадаад, дотоодын харилцагчдын олонх нь дэмжиж хүлээн авах объектив, сувъектив тохироо хэр зэрэг бүрдсэн гэдгийг үнэлээрэй. 2004 оноос лекцийн файлаа сурах бичиг, судалгааны бүтээл хэлбэрээр хэвлүүлж дотоодын дээд боловсролын сургалтанд хэрэглэх ажлыг эхлүүлсэн. Гэвч төр, засаг, багш, эрдэмтдийн дэмжлэг төдийлөн ажиглагдаагүй тул лекцийн блог нийтлэлээсээ дэлхийн Top хэмээх их сургуулиуд болон Дэлхийн банкны ажилтнуудад нийгмийн сүлжээгээр танилцуулж, улмаар тэднээс сэтгэл санааны дэмжлэг авахаар хичээсэн маань хонгилын үзүүрт гэрэл цацрахыг илэрхийлсэн урам хайрласан. 2. Таны лекцийн багц цаашид дэлхий дахинд олон арван саяар, нэлээд хэдэн удаа шинэчлэгдэн хэвлэгдэх, тухайн хичээлийнхээ хувьд сонгодог үндсэн сурах бичиг нь болж хувирах ёстой гэсэн өөдрөг зорилгод хөтлөгдөөрэй. 3. Та хэн нэгний бүтээлийг орчуулан хуулбарлахаас эрс татгалзаарай. Мөн хөндлөнгийн хандалтын ишлэл, зүүлт цөөн авч хэрэглээрэй. Харин Таны лекцээс дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн сан, алдартай тайлбар толь, дэлхийн Top их сургуулиуд, шилдэг сургалтын төвүүдийн Web хуудсанд байршиж,Таны домайн нэр, URL-ыг гадаадад бизнесийн сургалт, зар сурталчилгаанд түгээмэл хэрэглэж байвал ахиц дэвшил гарч эхэлсний дохио байж мэднэ. 4. Та автодидактын байранд байж, бусдаас өрсөж, ер бусын ялгаатай, энгийн ойлгомжтой, давтагдашгүй сонирхолтой, онцгой оюунлаг таамаглал дэвшүүлж, түүнийгээ лекцийн файлдаа материаллагжуулан шигтгэж тодорхойлолт, томъёо, хүснэгт, график, бүдүүвч, олон хувилбарт тооцоолол, бодолтын алгоритмоор илэрхийлээрэй. Зөвхөн Танаас л шийдвэрлэх гайхалтай гарц, гаргалгаагаа хүлээсэн олон асуудал шил шилээ дараалан яг хажууд чинь  байгаа шүү! Давуу талуудаа гайхалтай, ер бус амжилт болгон материаллагжуулах боломж ердөө хурууны үзүүр шүргэх төдий зайнд л орших нь түгээмэл. Нобелийн шагналтнуудыг олноор нь төрүүлсэн алдартай их сургуулийн зарим мэргэжлийн үндсэн сурах бичиг хүртэл хэн нэгэн алдартай зохиогчийн өмчлөл байдлаар оршиж, 30-50 жилийн тэртээд анх хэвлэгдсэнээсээ хойш төдийлөн шинэчлэгдээгүй, агуулагын хувьд нэлээд хуучирч, хоцрогдсон байх тохиолдол ч гардаг. Дэлхийн аль нэг өнцөгт Таны өрсөлдөгч цаг мөчтэй уралдаж, амрах завгүй, хавьгүй тааламжтай орчин, дэмжлэгтэйгээр ажиллаж байгааг бүү мартаарай. 5. Та өөрийнхөө бие дааж стандартын бус сэтгэлгээгээр эрэгцүүлэн бодож бүтээсэн судалгаа, томъёо, хүснэгт, график, бүдүүвч, олон хувилбарт тооцоолол, математикийн ер бусын хувиргалт, бодолтын алхамууд, гаргаж авсан хариу, үр дүндээ тулгуурлан лекцийн багцаа бэлдэхийг хичээгээрэй. Гэхдээ судалгааны маргашгүй үнэн зөв, нэг л үр дүнд олон хувилбарт шийдлээр хүрсэн гэдэгтээ итгэл төгс болохын тулд энэхүү бүтээлээ дэлхийн шилдэг их сургуулиуд, судалгааны төв, мэргэшсэн багуудад нийгмийн сүлжээгээр хүргэж хэлэлцүүлээрэй. 6. Лекцийнхээ амьдрах чадварын цаг хугацааны үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд урьд нь хэн ч хөндөөгүй, тойрч гарч байсан эсвэл шийдвэрлэх гарцаа хүлээсэн зайлшгүй чухал, мөн толгой эргүүлсэн ээдрээтэй асуудлуудыг аль болохоор сонгон авч, гайхамаар энгийн ойлгомжтой, уран гоё илэрхийллээр шийдвэрлэхийг чухалчлаарай. Лекцийн агуулгын 30%-иас илүү нь оюун ухааны дүрслэлийн зураг (Images & Photos)-оор бэлтгэгдвэл зүгээрсэн. Аливаа бэрхшээлтэй асуудлыг олон гишүүнт болгон задалж шийдвэрлэчихээд, дараа нь эмхэтгэн дүгнэх арга замыг ч сонгож болдог. 7. Хувийн өмчийн сургуульд багшилдаг судлаач миний хувьд багшлах эрхийн дамжаанаас өөр ямар нэгэн сургалтанд хамрагдах, эзэмшсэн нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээ дээшлүүлэх аливаа боломж олдоогүй ч зах зээлийн эдийн засаг, санхүү, татвар, магадлалын онол ба математик статистик, эконометрикс, математик загварчлал, интернет, компьютерийн хэрэглээний программ болон Англи хэлний ойр зуурын мэдлэгийг бие дааж эзэмшихээр хичээсэн. Саадыг давахад мэдээж гэр бүлийн гишүүд минь тусалсан. Хувийн өмчийн секторт нэг багшид хичээлийн жилдээ 10 хүртэл төрлийн хичээл зааж, 18-25 тэнхмийн кредит цаг биелүүлэх шаардлага тавигдаж байдаг нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлдөг ч багшийг өөрөө өөрийгөө бие дааж хөгжүүлэхэд түлхдэг хөшүүрэг нь болж өгдөг. Олон төрлийн хичээл заах ачаалал нэг багшид төвлөрөх нь хичээлийн сэдвүүдийн хоорондох агуулгын давхардлыг арилгаж нягтруулах, өөр өөр мэдлэгийн интеграцичилал, харилцан шүтэлцээний огтлолцлоос стандартын бус шинэ санаа, шинэ сэдлийг ургуулан бодож хөгжүүлэх замаар ер бусын, этгээд сонин, энгийн ойлгомжтой атлаа цэгцтэй лекцийн багцуудыг бүтээх үүд хаалгыг нээж өгдөг талтай. 8. Хэдийгээр хэрэгжүүлэхэд хэцүү боловч Та мэдлэг, чадвар, төлөвшлийн  бүх үзүүлэлтээрээ  жигд хөгжсөн байхыг хичээгээрэй. Хэрэв Та миний нэгэн адил нягтлан бодох бүртгэлийн жирийн багш бол эдийн засаг, санхүү, бүртгэлийн салбарын мэргэжлийн хичээлийн хэн нэгэн багшийгаа орлон хичээлийг нь орчин үеийн мэдээлэл, мэдлэгийн түвшинд заах чадвартай байхын зэрэгцээгээр тоон судалгааны аргыг чамбай эзэмшсэн, байгалийн шинжлэх ухааны салбаруудын ач тус, хөгжлийн түвшин, хэтийн төлөвийн олон талт, зохих түвшний мэдлэгтэй байхыг хичээгээрэй. Мөн Европ дахины эртний их сургуулиудын хичээл латин хэл дээр заагдаж байсан тул суралцагчдад түүхэн, цэгцтэй мэдлэг олгохын тулд шинжлэх ухааны аливаа нэр томъёоны анхдагч утга, агуулгыг олон хэлний тайлбар толийг ашиглан ойлгуулж өгөх хэрэгцээ ч гарч мэднэ. 9. Зөвхөн компьютер ашиглаж зөв шийдэлд хүрдэг гэж тайлбарласаар байдаг толгой эргүүлсэн, ээдрээтэй зарим бодлогын тавилыг шууд тооцооны гар аргаар бичиж,  хувирган тооцоолж адил үр дүнд хүрч сурах нь өөрийгө сорих, хурцлах бас нэг чиглэл байдаг. Энэ нь улмаар шавь нарыгаа тэвчээртэй сууж хөдөлмөрлөдөг, мэдлэгийг бие даан бүтээж түгээдэг, экспортлодог, түүнийгээ чадвар болгон хувиргадаг  болгон  төлөвшүүлэхэд замчилж өгдөг. Иймэрхүү тоймоор л зарим хичээлийн лекцийн дийлэнхийг бэлтгэдэг дээ.

 


[1] Илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй Shildeg.net–ээс хайж танилцаарай



. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

It's kind of researching financial analyzing & accounting modeling.

Сүүлийн бичлэгүүд

. “Эдийн засгийн математик-Economical mathematics” сэдвээрх блог нийтлэлүүд
. Санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн сургалт
. Шинэлэг сургалт
. 2015.10.01-ээс сургалт эхэлнэ
. Математикт суурилсан санхүү, бүртгэлийн сургалт
. Сургалтын шинэ сайт нээгдлээ
. Шинэ сайт нээгдлээ
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis) with text, Post 37
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis), Post 37
. Судалгаа,чадамжид суурилсан сургалт
. 2014-2015 онд Монголын дээд боловсролын шинэчлэлийн талаар бичсэн блог нийтлэлийн жагсаалт . The tentative list of blog posts of Mongolian higher education innovation for 2014-2015.
. Хаана суралцах вэ? Нийтлэл 34, Where should study? Post 34
. 1 дүгээр дамжааны оюутан, Нийтлэл 33, First year student, Post 33
. Дадлагын ажил (ДА) ба нягтлан бодогчийн тооны норматив, нийтлэл 32; Instruction course & normative numbers of accountants”, post 32
. Монголын боловсролын шинэчлэл-Mongolian education innovation

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. TS.Songuuli
Бичлэг: 76 » Нийт: 124
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax